uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр, цагийг товлох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх өдөр, цагийг товлох тухай
1993-06-17, Улаанбаатар44
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын Их Хуралд тангараг өргөх өдөр, цагийг 1993 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан тахиа жилийн зуны эхэн улаагчин могой их сарын хорин наймны өлзий дэмбэрэлт цагаан морин өдрийн цагаар товлосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ