uih-togtool
Шүүгчийн орон тоо батлах тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн орон тоо батлах тухай
1993-06-21, Улаанбаатар45
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь дэд хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Шүүх байгуулах тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан аймаг, нийслэл, Дархан, Эрдэнэт хот дахь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, сум болон сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ