Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1993-06-23, Улаанбаатар46

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг 1993 оны 9 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:

1/

Эрүүгийн байцаан шийтгэх болон Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай нийцүүлэх асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд оруулах;

2/

Эрүүгийн хуулийг 1987 оны 7 дугаар сарын 1-нээс хойшхи нэмэлт, өөрчлөлтийг тусган бүрэн эхээр нь хэвлүүлэх;

3/

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

4/

цаазаар авах ял шийтгэгдэж, амь уучлагдсан этгээдийн хорих ялыг эдлүүлэх бэлтгэлийг хангах.

2.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулийг хууль хамгаалах байгууллагын ажилтнуудад тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорт даалгасугай.

3.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулийн 1, 2, 4 дүгээр зүйлд заасан ажиллагааг 1993 оны 9 дүгээр сарын 1-ний дотор, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 10-дугаар сарын 1-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ