uih-togtool
Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1993-06-24, Улаанбаатар47
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь;
Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг үндэслэн шинээр байгуулах зохиогчийн эрхийн байгууллагыг санхүүжүүлэх болон зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэх журмыг тогтоох, уг байгууллагын зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, тухайн байгууллагатай гэрээ байгуулах ажлыг энэ оны 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийх;
зохиогчийн эрхийн хамгаалах олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орох асуудлыг судлах;
энэ хуулийн биелэлтийн талаар 1994 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд мэдээлэл хийх.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо /Ж.Батсуурь/-нд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ