uih-togtool
Сум байгуулах тухай
Хүчин төгөлдөрСум байгуулах тухай
1993-06-25, Улаанбаатар48
Монгол Улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Архангай аймагт Цахир сум байгуулж, төвийг нь Хан-Уул гэж нэрлэсүгэй.
Цахир сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралтаар, Тариат, Хангай сумын хилийн цэсийг 2, 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох, Засаг даргын тамгын газрыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын 8, 11 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ