Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Монгол Улсын Патентийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай

uih-togtool

Монгол Улсын Патентийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Патентийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай

1993-06-26, Улаанбаатар49

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Патентийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээг шинэ бүтээлийн анхдагч огнооноос хойш 20 жил, бүтээгдэхүүний загварын зохиогчийн гэрчилгээг бүтээгдэхүүний загварын анхдагч огнооноос хойш 10 жилийн хугацаа өнгөрөөгүй байвал зохиогч, эсхүл түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр патентаар солихыг зөвшөөрсүгэй.

2.

Монгол Улсын Патентийн тухай хуульд холбогдолтой журам, зааврыг батлан гаргах, хуулийг хэрэгжүүлэх талаар холбогдох бусад арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ