Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › “50 төгрөг”, “100 төгрөг”-ийн дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйл- гээнд гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

“50 төгрөг”, “100 төгрөг”-ийн дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйл- гээнд гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

“50 төгрөг”, “100 төгрөг”-ийн дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйл- гээнд гаргахыг зөвшөөрөх тухай

1993-07-09, Улаанбаатар54

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "50 төгрөг", "100 төгрөг"-ийн дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.

2.

Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "50 төгрөг", "100 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй.

3.

Энэ тогтоолыг 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ