uih-togtool
Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрТөрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1993-07-15, Улаанбаатар61
Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, цаашдын зорилтын тухай хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 1993 онд баримтлах чиглэл"-ийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Д.Моломжамц/-нд даалгасугай.
төлбөр тооцооны шуурхай байдлыг хангах зорилгоор банк хоорондын мэдээлэл, тооцооны автоматжуулсан "цахилгаан шуудан" сүлжээг 1993 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах;
аж ахуйн нэгж, байгууллага хоорондын өр, авлагыг барагдуулах ажлыг Засгийн газартай хамтран энэ оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулах;
үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулан аж ахуйн нэгжид түүхий эд бэлтгэх болон бусад шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор арилжааны банкуудад зохих хэмжээний зээлийн эх үүсвэр гаргаж өгөх;
төлбөр тооцооны үнэт цаас гаргах /чек, вексель, хадгаламжийн сертификат зэрэг/, бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх замаар банкны зээлийг хорогдуулж тооцоог хурдасгах;
гүйлгээнд яваа бэлэн мөнгийг татаж авах оновчтой арга замыг бүрдүүлж, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 1993 онд баримтлах чиглэл"-ийн дагуу бэлэн мөнгөний зохистой хэмжээг алдагдуулахгүйгээр мөнгөний зузаатгал хийх замаар иргэдээс улсын төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлсэн бэлтгэлийн зүйлийн үнэ, хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нөхөх олговорт зориулан арилжааны банкуудыг бэлэн мөнгөөр төсралтгүй хангаж энэ зориулалтаар олгосон мөнгөнөөс төлбөр, шимтгэл авдаг явдлыг зогсоох.
Энэ тогтоолын хэрэгжилтийн явцын талаар 1993 оны 10 дугаар сард Улсын Их Хуралд мэдээлэхийг Монголбанк /Д.Моломжамц/-д даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ