Нүүр ›
uih-togtool ›
1993 ›
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
uih-togtool
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1993-07-15, Улаанбаатар62
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг 1993 оны 9 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг нийцүүлэх; 2/хууль тогтоомжид заагаагүй хураамжийг авах тухай төрийн захиргааны төв, түүнчлэн нутгийн захиргааны болон бусад байгууллагын шийдвэрийг хянаж, хууль тогтоомж зөрчсөнийг хүчингүй болгох.
ДАРГА Н.БАГАБАНДИ