Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1993 › Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1993-07-15, Улаанбаатар63

хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг энэ оны гуравдугаар улиралд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэх;

2/

улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн оноосон нэрийн давхардлыг арилгах.

2.

Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тооцож Монгол Улсын Компанийн тухай болон Хоршооллын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

3.

Аж ахуйн нэгжийн тухай хуулийг оруулсан нэмэлт, өөрчлөлттийг тусган бүрэн эхээр нь энэ оны 8 дугаар сарын 1-ний дотор хэвлүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ