Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Монголбанкны 1994 оны орлого, зарлагын төсвийг батлах тухай

uih-togtool

Монголбанкны 1994 оны орлого, зарлагын төсвийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкны 1994 оны орлого, зарлагын төсвийг батлах тухай

1994-01-03, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголбанкны 1994 оны орлогыг 3,340.0 сая төгрөг, зарлагыг 3,040.0 сая төгрөгөөр тус тус баталсугай.

2.

Монголбанкны зохион байгуулалтын бүтэц, зардлыг төсвийн хэмнэлттэй байх талаас нь судлан үзэж, 1993 оны үйл ажиллагааны тайлан тэнцлийн хамт Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганд танилцуулахыг Монголбанк /Д.Моломжамц/-д даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ