uih-togtool
“1 төгрөг”, “10 төгрөг”, “20төгрөг”, “10 мөнгө”, “20 мөнгө”, “50 мөнгө”- ний дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйлгээнд гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөр“1 төгрөг”, “10 төгрөг”, “20төгрөг”, “10 мөнгө”, “20 мөнгө”, “50 мөнгө”- ний дэвсгэртийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцох, гүйлгээнд гаргахыг зөвшөөрөх тухай
1994-01-03, Улаанбаатар2
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "1 төгрөг", "10 төгрөг", "20 төгрөг", "10 мөнгө", "20 мөнгө", "50 мөнгө"-ний дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.
Гүйлгээнд байх бэлэн мөнгөний хэрэгцээг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "1 төгрөг", "10 төгрөг", "20 төгрөг", "10 мөнгө", "20 мөнгө", "50 мөнгө"-ний дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк /Д.Моломжамц/-д зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ