Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Төсөл буцаах тухай

uih-togtool

Төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Төсөл буцаах тухай

1994-01-04, Улаанбаатар3

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Хот, хоороодын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай", "Хот, хороодод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах тухай" тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Үндсэн хуулийн тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулах талаар гишүүдээс гаргасан зарчмын саналыг харгалзан Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 7-гийн "В"-г үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Хот, хороодын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай", "Хот, хороодод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах тухай" тогтоолын төслийг дахин боловсруулахаар Засгийн газарт буцаасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ