Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994-01-04, Улаанбаатар4

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх;

2/

хотын зэрэглэл, хот, тосгоны захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг нэгбүрчлэн буюу нэг маягаар тогтоох асуудлыг 1994 оны 3 дугаар сард багтаан шийдвэрлэх;

3/

Энэ заалтыг Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

2.

Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг боловсруулж 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Хурал, захиргааны болон Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

3.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хурал, захиргааны байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ