Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Цалин тогтоох тухай

uih-togtool

Цалин тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Цалин тогтоох тухай

1994-01-10, Улаанбаатар6

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын шадар сайд, Улсын Их Хурлын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн /орон тооны/-ий сарын цалингийн хэмжээг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Цалин тогтоох тухай" Улсын Их Хурлын 1992 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 12, "Цалингийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20, "Цалингийн тухай" Улсын Их Хурлын 1993 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1, 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ