Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай

1994-11-01, Улаанбаатар76

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг 1996 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

1/

хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийг Монгол Улсын Иргэний хуульд нийцүүлэх;

2/

НҮБ-ын Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Венийн конвенцид нэгдэн орох асуудлыг судалж шийдвэрлүүлэх;

2.

Монгол Улсын Иргэний хууль батлагдсантай холбогдуулан шинээр батлан гаргах шаардлагатай хуулиудын төслийг 1996 онд багтаан боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ