uih-togtool
Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрГазрын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1994-11-11, Улаанбаатар78
Газрын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/1995 онд багтаан Монгол Улсын газрын сангийн бүртгэл, ангиллыг шинэчлэх; 2/аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрыг газар зохион байгуулалтын мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг газрын менежментийн чиглэлээр мэргэшүүлэх; 3/Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг 1994 онд багтаан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 4/Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах журам, заавар болон гэрчилгээ, бусад баримтын маягтыг батлан албажуулах; 5/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан Газрын тухай хуульд нийцүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ