uih-togtool
Үнэт цаасны хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай
Хүчин төгөлдөрҮнэт цаасны хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай
1994-11-14, Улаанбаатар79
Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг Үнэт цаасны хорооны даргаар, Долгормаагийн Буянтогтох, Данзанбалжирын Энхжаргал нарыг тус хорооны гишүүнээр тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ