Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994-11-15, Улаанбаатар81

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж 1996 оны 1 улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/тусгай хамгаалалттай газар нутгийн зохих бүсэд оршин суугаа иргэд, оршин байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан болзол, хугацаа, журмын дагуу газар ашиглах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах; 3/Засгийн газар болон яам, тусгай газрын шийдвэрийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ