uih-togtool
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай
1994-01-13, Улаанбаатар9
Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн иргэн С. Зориг, А.Энхбат нарын өргөдөлд дурдсан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 тоот тогтоолоор хүчингүй болгосон/
Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ