uih-togtool
Зарим хүнийг ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЗарим хүнийг ажлаас чөлөөлөх тухай
1994-01-15, Улаанбаатар17
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Раздакын Сандалханыг Зам, тээвэр, холбооны сайдын, Бямбын Жигжидийг Түлш, эрчим хүчний сайдын, Цэрэндашийн Дамиранг Барилга, хот байгуулалтын сайдын, Доржийн Цогбаатарыг Геологи, эрдсийн баялгийн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 1994 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ