uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
1994-01-15, Улаанбаатар18
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдаар Раздакын Сандалхан, Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдаар Бямбын Жигжид нарыг тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 1994 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ