Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994-03-18, Улаанбаатар22

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Статистикийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Статистикийн тухай хуульд нийцүүлэх; 2/Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тооллого, судалгааг эхлэн явуулах хугацааны талаар саналаа энэ оны 10 дугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах; 3/төрийн байгууллагуудын хооронд тоон мэдээллийн сүлжээ байгуулах ажлыг энэ оны 4 дүгээр улиралд багтаан хийх; 4/олон улсын статистикийн нийтлэг үзүүлэлт, аргачлалд шилжих хөтөлбөрийг 1995 оны 4 дүгээр улиралд багтаан батлах.

ДАРГА Н.БАГАБАНДИ