uih-togtool
Хуульд өөрчлөлт оруулан боловсруулах, чуулганаар хэлэлцэх тухай
Хүчин төгөлдөрХуульд өөрчлөлт оруулан боловсруулах, чуулганаар хэлэлцэх тухай
1994-03-21, Улаанбаатар23
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан боловсруулж Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгийг албан ёсны бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөгчдийг оролцуулан байгуулах тухай санал бэлтгэж энэ оны 4 дүгээр сард багтаан Улсын Их Хурлын чуулганд оруулж шийдвэрлүүлэхийг Хурал, захиргааны байнгын хороонд даалгасугай.
Улсын Их Хурал дахь цөөнхийг зохион байгуулах болон түүний эрх, үүргийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж энэ оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг Хурал, захиргааны байнгын хороонд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ