Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Айлчлалын дүнгийн тухай

uih-togtool

Айлчлалын дүнгийн тухай

Хүчин төгөлдөр

Айлчлалын дүнгийн тухай

1994-03-29, Улаанбаатар24

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийсэн тухай мэдээллийг сонсоод Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч П. Очирбатын хийсэн албан ёсны айлчлалын дүнг сайшаасугай.

2.

Энэ айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудыг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ