uih-togtool
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1994-03-29, Улаанбаатар25
хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хуулийг тайлбарлан сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорт даалгасугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 1968 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи нэмэлт, өөрчлөлтийг тусган одоогийн мөрдөж байгаа хууль боловсруулах техник, нэр томъёонд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө бүрэн эхээр нь хэвлүүлэхийг Засгийн газарт даалгасугай.
Иргэдийн төлөөлөгчдийг сонгох ажлыг 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ