uih-togtool
Зөвлөмж, мэдээлэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрЗөвлөмж, мэдээлэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
1994-04-20, Улаанбаатар27
Улс орны улс төрийн өнөөгийн байдлын тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцээд гаргасан зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг болон Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоод Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1994 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар зөвлөмжийг сайшаасугай.
Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд дурдсан асуудлыг судлан үзэж шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр оруулахыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод даалгасугай.
Өнөөгийн үүсэн бий болсон бодит нөхцөл байдалд улс орныхоо язгуур эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс ухаалаг хандаж, улс төрийн өлсгөлөнгөө зогсоохыг түүнд оролцогчдод уриалсугай.
Энэ тогтоолыг 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ