Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Улс төрийн зөвшилцлийн дагуу авах арга хэмжээний тухай

uih-togtool

Улс төрийн зөвшилцлийн дагуу авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Улс төрийн зөвшилцлийн дагуу авах арга хэмжээний тухай

1994-04-21, Улаанбаатар28

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1994 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар зөвлөмж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮАН-ын Тэргүүн, МСДН-ын дарга нарын 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн улс төрийн зөвшилцлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Коррупцийн эсрэг хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барих;

2/

улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдсон асуудлаар Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганд илтгэл оруулан хэлэлцүүлэх;

3/

Улс төрийн дээд албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээний тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслүүдийг боловсруулан 1994 онд багтаан Улсын Их Хуралд өргөн барих;

2.

Энэ тогтоолын 1-ийн 2 дахь заалтад заасан илтгэлийн хэлэлцүүлгийг улс даяар радио, телевизээр нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

3.

Улсын Их Хурлын 1994 оны хаврын чуулганаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Коррупцийн эсрэг хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барих Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоосугай

4.

Энэ тогтоолыг 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ