Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Аймаг, сум байгуулах тухай

uih-togtool

Аймаг, сум байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Аймаг, сум байгуулах тухай

1994-05-06, Улаанбаатар32

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТОХ нь:

1.

Дархан хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймаг байгуулж, төвийг нь Дархан гэж нэрлэсүгэй.

2.

Хуучин Дархан хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Дархан-Уул аймгийн дараахи сум байгуулсугай:

а/

Дархан, Найрамдал хорооны нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийн Дархан сум байгуулж, төвийг нь Дархан гэж нэрлэсүгэй;

б/

Шарын гол хороог Дархан-Уул аймгийн Шарын гол сум болгож төвийг нь Шарын гол гэж нэрлэсүгэй;

в/

Орхон хороог Дархан-Уул аймгийн Орхон сум болгож төвийг нь Орхон гэж нэрлэсүгэй;

г/

Хонгор, Салхит хорооны нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийн Хонгор сум байгуулж төвийг нь Буурал гэж нэрлэсүгэй.

3.

Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

4.

Эрдэнэт хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймаг байгуулж, төвийг нь Эрдэнэт гэж нэрлэсүгэй.

5.

Хуучин Эрдэнэт хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Орхон аймгийн дараахи сум байгуулсугай:

а/

Найрамдал, Баян-Өндөр хорооны нутаг дэвсгэрт Орхон аймгийн Баян-Өндөр сум байгуулж, төвийг нь Эрдэнэт гэж нэрлэсүгэй;

б/

Жаргалант хороог Орхон аймгийн Жаргалант сум болгож төвийг нь Жаргалант гэж нэрлэсүгэй.

6.

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын хилийн цэсийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

7.

Чойр хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говь-сүмбэр аймаг байгуулж, төвийг нь Чойр гэж нэрлэсүгэй.

8.

Хуучин Чойр хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Говь-Сүмбэр аймгийн дараахи сум байгуулсугай:

а/

Сүмбэр хороог Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум болгож төвийг нь Чойр гэж нэрлэсүгэй;

б/

Баянтал хороог Говь-сүмбэр аймгийн Баянтал сум болгож төвийг нь Лүн гэж нэрлэсүгэй;

в/

Шивээговь хороог Говь-сүмбэр аймгийн Шивээговь сум болгож төвийг нь Сэвхүүл гэж нэрлэсүгэй.

9.

Говь-сүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын хилийн цэсийг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.

10.

/Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1994 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ДАРГА Н.БАГАБАНДИ