Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Зарим хотын хороог татан буулгах тухай

uih-togtool

Зарим хотын хороог татан буулгах тухай

Хүчин төгөлдөр

Зарим хотын хороог татан буулгах тухай

1994-05-06, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хуучин Эрдэнэт хотын Хялганат хороог татан буулгаж, Булган аймгийн Хангал суманд нэгтгэн харьяалуулсугай.

2.

Хуучин Дархан хотын Хөтөл хороог татан буулгаж, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нэгтгэн харьяалуулсугай.

3.

Хялганат, Хөтөл хороог татан буулгасантай холбогдуулан иргэдийн Нийтийн Хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох ажлыг Монгол Улсын Засга захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулан явуулахыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ