Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Валютын зохицуулалтын тухай

uih-togtool

Валютын зохицуулалтын тухай

Хүчин төгөлдөр

Валютын зохицуулалтын тухай

1994-05-12, Улаанбаатар37

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Валютын зохицуулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд даалгасугай:

1/

валютын зохицуулалттай холбогдсон тогтоол, шийдвэрийг энэхүү хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор авах;

2/

тус улсын дотоод зах дээр гадаад валют арилжаанд явж байгаа өнөөгийн нөхцөл байдалд судалгаа, дүгнэлт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгөрөгийг үнэгүйдлээс хамгаалах тодорхой арга хэмжээ авч, энэ талаар Улсын Их Хуралд энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаан мэдээлэх;

2.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгасугай:

1/

зочид буудал, нисэх онгоц, галт тэргэний буудал зэрэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад бэлэн валютаар ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хянан олгох, цаашид валют худалдан авах, худалдах үйлчилгээг банкны салбар, цэгээр гүйцэтгүүлэх бэлтгэлийг хангах;

2/

банкны төлбөрийн чадавхийг дээшлүүлэх, харилцагчдын хөрөнгийн баталгааг хангах замаар банкны ажил, үйлчилгээний чанар, цар хэмжээг олон улсын жишигт хүргэхэд чиглэсэн дэс дараатай ажил зохиох;

3/

банкны үйл ажиллагааны өнөөгийн түвшингээс хамааран зарим төлбөрийг гадаадын найдвартай банкаар гүйцэтгүүлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад олгож байх;

4/

Валютын зохицуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх;

3.

Энэ хууль гарахаас өмнө гадаад оронд данс нээж байршуулсан валютын орлогоо 1994 оны 8 дугаар сарын 1-ний дотор Сангийн яаманд нөхөн бүртгүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай.

4.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ