Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ- ний тухай

uih-togtool

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ- ний тухай

Хүчин төгөлдөр

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ- ний тухай

1994-05-24, Улаанбаатар39

Төрийн бэлгэ тэмдгийн тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын урьд гарсан шийдвэрийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нийцүүлэх;

2/

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан танхим, өргөө, албан тасалгаанд 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор өнгөөр ялгасан Төрийн сүлд байрлуулах;

3/

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох журмыг 1994 оны 7 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх;

4/

Монгол Улсын хилийн багана дахь Төрийн сүлдийг шинэчлэн солих ажлыг 1994 онд багтаан дуусгах;

5/

Монгол Улсын Төрийн тугийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасан хэмжээгээр үйлдэх, байрлуулах ажлыг 1994 оны 7 дугаар сарын 10-ны дотор дуусгах.

2.

"БНМАУ-ын Төрийн бэлгэ тэмдгийн тухай дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 107 дугаар зарлигийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ