Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Иргэний хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Иргэний хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Иргэний хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994-06-02, Улаанбаатар40

Иргэний хамгаалалтын тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын шийдвэрийг Иргэний хамгаалалтын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор авахыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ