Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

1994-06-09, Улаанбаатар44

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх;

2/

Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судлах.

2.

Хуулийг тайлбарлан сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ