uih-togtool
Мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай
Хүчин төгөлдөрМөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолт батлах, эрх олгох тухай
1994-06-09, Улаанбаатар46
Банкны хуулийн 7 дугаар зүйл, Монголбанкны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"5000 төгрөг", "10000 төгрөг"-ийн мөнгөн тэмдэгтийн загвар, тодорхойлолтыг хавсралтын ёсоор баталсугай.
Гүйлгээнд гаргах мөнгөн тэмдэгтийн нөөц бүрэлдүүлж байх зорилгоор батлагдсан загвар, тодорхойлолтын дагуу мөнгөн тэмдэгт нэмж хэвлүүлж байх эрхийг Монголбанкинд олгосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ