uih-togtool
Алт цэвэршүүлэх, хадгалуулах, борлуулах тухай
Хүчин төгөлдөрАлт цэвэршүүлэх, хадгалуулах, борлуулах тухай
1994-06-09, Улаанбаатар47
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын нөөцөд хадгалагдаж байгаа цэвэршүүлээгүй 600 кг алтыг олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлэх, түүнчлэн уг алт болон одоо хадгалагдаж байгаа 999-ийн сорьцтой 460 кг алтыг гадаадын нэр хүнд бүхий банкинд хадгалуулж, үнэ тааламжтай үед борлуулах тухай Монголбанкны саналыг зөвшөөрсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ