Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

1994-06-28, Улаанбаатар53

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа 2 жил болсонтой холбогдуулан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлыг энэ оны 10 дугаар сард багтаан явуулахаар тогтоосугай.

2.

Хуулиар иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тоо нь нэмэгдэж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг гүйцээн сонгох арга хэмжээг 1994 онд багтаан явуулахыг холбогдох аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

3.

Шинээр байгуулсан Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг болон тэдгээрийн сумууд, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг дарга нарыг томилох, тэдгээрийн Тамгын газрыг эмхлэн байгуулах ажлыг энэ оны 8 дугаар сард багтаан зохион байгуулахыг Засгийн газарт даалгасугай.

4.

"Аймаг, сум байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолын 10, "Сум байгуулах тухай" 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ