Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсэгт тавьсан хоригийн тухай

uih-togtool

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсэгт тавьсан хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсэгт тавьсан хоригийн тухай

1994-06-30, Улаанбаатар55

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт; " гэсэн заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцлээ хяналтын журмаар хянан хэлэлцэхээс өмнө;" гэсэн заалт, 178 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 179 дүгээр зүйл, 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ