Нүүр ›
uih-togtool ›
1994 ›
Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг батлах, зарим тогтоолын заалт хүчингүй болгох тухай
uih-togtool
Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг батлах, зарим тогтоолын заалт хүчингүй болгох тухай
Хүчин төгөлдөрХот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг батлах, зарим тогтоолын заалт хүчингүй болгох тухай
1994-07-04, Улаанбаатар59
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг хавсралтын ёсоор баталсугай.
Хот, тосгоны захирагчийн сонгуулийг 1994 оны 9 дугээр сарын 1-ний дотор явуулахыг Засгийн газарт даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 4 дүгээр тогтоолын 1-ийн 3 дахь заалт хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ