Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › 1993 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах тухай

uih-togtool

1993 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах тухай

Хүчин төгөлдөр

1993 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах тухай

1994-07-08, Улаанбаатар63

1993 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, хянан шалгах ажил бүх шатанд сул байгаа болон Засгийн газраас төсвийн гүйцэтгэлийн тайланг хугацаа алдаж Улсын Их Хуралд оруулсныг тэмдэглэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 1993 оны улсын төвлөрсөн төсвийн орлогын гүйцэтгэлийг 42 546 242 400 төгрөг, зарлагын гүйцэтгэлийг 50 849 170 100 төгрөгөөр тус тус баталсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ