uih-togtool
Шүүгчийн орон тоо батлах тухай
Хүчин төгөлдөрШүүгчийн орон тоо батлах тухай
1994-07-08, Улаанбаатар64
Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Говь Сүмбэр аймгийн шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан тус аймгийн шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 3 байхаар баталсугай.
Говь Сүмбэр аймгийн шүүхийн ажиллах байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, шүүгчийн цалин зэрэгт шаардагадах шүүхийн төсвийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ