Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Монгол Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

1994-07-08, Улаанбаатар68

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулганаар дор дурдсан асуудал хэлэлцүүлэхээр тогтоосугай. 1/Үнэт цаасны тухай хууль, 2/Ашигт малтмалын тухай хууль, 3/Газрын тухай хууль, 4/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 5/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, 6/Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 7/Төрийн албаны тухай хууль, 8/Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 9/Малын даатгалын тухай хууль, 10/Өмгөөллийн тухай хууль, 11/Хүнсний тухай хууль, 12/Стандартчиллын тухай хууль, 13/Хэмжил зүйн тухай хууль, 14/Эрдэнэсийн сангийн тухай хууль, 15/Төрийн дээд шагналын тухай хууль, 16/Төрийн хяналтын тухай хууль, 17/Коррупцийн эсрэг хууль, 18/Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, 19/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 20/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 21/Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, 22/Компанийн тухай хууль, 23/Хоршооллын тухай хууль, 24/Улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдсон асуудлаар тавих Засгийн газрын илтгэл, 25/Өмч хувьчлалын ажлын явц, өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай сонсгол, 26/Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны үндсэн чиглэл, 27/Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль, 28/Төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэл, 29/Бусад.

ДАРГА Н.БАГАБАНДИ