uih-togtool
Үнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрҮнэт цаасны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1994-09-26, Улаанбаатар72
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үнэт цаасны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болгохтой холбогдсон бэлтгэл ажлыг энэ онд багтаан тусгай хөтөлбөрийн дагуу хийх;
үйл ажиллагаагаа нэгэнт явуулж байгаа хөрөнгийн бирж болон брокерийн пүүсүүдийг Үнэт цаасны тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулах асуудлыг 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэх;
Үнэт цаасны хорооны дүрмийн төслийг 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх.
Үнэт цаасны хорооны дарга, гтшүүдэд томилуулах хүмүүсийн талаарх саналаа 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Улсын Их Хурлын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо /Г.Цэдэндагва/-нд болон Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай, Сангийн сайд Д.Даваасамбуу, Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц нарт тус тус даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ