Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1994 › Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994-09-30, Улаанбаатар75

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай: 1/дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, уг хуульд заасан дүрэм, зааврыг 1994 оны 12 дугаар сард багтаан баталж гаргах; 2/энэ хууль хүчин төгөлдөр болох хугацаанд улсын хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг тухайн уурхайн эдэлбэрийн үнэлгээнд зөв тусгахын тулд үнийн масштаб, валютын ханшны өөрчлөлтийн дагуу шинэчлэн тогтоох.

ДАРГА Н.БАГАБАНДИ