uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
1995-10-13, Улаанбаатар70
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай адилтгах албан тушаалын зэрэглэл"-ийг тогтоох тухай Улсын Их хурлын 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр тогтоолд тавьсан хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 1995 оны 41 дүгээр тогтоол нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Ерөнхийлөгчийн 1995 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 49 тоот хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ