Нүүр ›
uih-togtool ›
1995 ›
Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүний цалин, хангамжийн тухай
uih-togtool
Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүний цалин, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрТөрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүний цалин, хангамжийн тухай
1995-10-17, Улаанбаатар72
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг "Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "тэргүүн түшмэл" гэсэн ангиллын "ТЗ-12"-д хамааруулан цалингийн хэмжээ, хангамжийг тогтоосугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ