uih-togtool
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрТөрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
1995-01-03, Улаанбаатар4
Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
хууль тогтоомж, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх;
Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангах;
төрийн албаны төв байгууллагын дүрмийн төслийг боловсруулж 1995 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ