Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › “Хүүхэд-хөгжил-хамгаалал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулах тухай

uih-togtool

“Хүүхэд-хөгжил-хамгаалал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

“Хүүхэд-хөгжил-хамгаалал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулах тухай

1995-01-03, Улаанбаатар5

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн II, арван долдугаар зүйлийн 2, манай улс 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн үзэл санааг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын төрийн бодлогын Хүүхэд бүр эсэн мэнд амьдарч, хөгжих тэгш нөхцөл бүрдүүлэх үзэл баримтлалыг тогтоох, түүний эрх зүйн баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн боловсронгуй болгох бэлтгэлийг хангах, энэ асуудлаар нийгмийн зөвшилд хүрэх, үндэсний мэдрэмжийг дээшлүүлэх зорилгоор "Хүүхэд-хөгжил-хамгаалал" сэдэвт үндэсний анхдугаар чуулганыг 1995 оны I дүгээр улиралд багтаан хийх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.

"Хүүхэд-хөгжил-хамгаалал" сэдэвт чуулганыг бэлтгэж, зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хорооны бүрэлдэхүүнийг батлаж, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга /Н.Багабанди/-д даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ