uih-togtool
Замын хураамжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрЗамын хураамжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
1995-01-09, Улаанбаатар7
Замын хураамжийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай: 1/замын хураамжийн талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг 1995 оны 1 дүгээр улиралд багтаан Замын хураамжийн тухай хуульд нийцүүлэх; 2/замын хураамжийг замын санд төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах журмыг 1995 оны 2 дугаар сард багтаан баталж, хуулийг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулж мөрдүүлэх.
ДАРГА Н.БАГАБАНДИ