Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1995 › Улсын Их Хурлын Байнгын хороодын тусгай чиг үүргийг хуваарилах тухай

uih-togtool

Улсын Их Хурлын Байнгын хороодын тусгай чиг үүргийг хуваарилах тухай

Хүчин төгөлдөр

Улсын Их Хурлын Байнгын хороодын тусгай чиг үүргийг хуваарилах тухай

1995-01-16, Улаанбаатар15

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шинээр байгуулагдсан Байнгын хороодын тусгай чиг үүргийг Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Байнгын хорооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл дараахь байдлаар хуваарилсугай:

1/

Хурал, захиргааны, Дотоод асуудлын, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороодын тусгай чиг үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд;

2/

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын болон Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хороодын тусгай чиг үүргийг Нийгмийн бодлогын байнгын хороонд;

3/

Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хорооны тусгай чиг үүргийг Эдийн засгийн бодлогын байнгын хороонд;

4/

Хүнс, хөдөө аж ахуйн болон Байгаль орчныг хамгаалах байнгын хороодын тусгай чиг үүргийг Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хороонд.

2.

Эрх мэдлийн хүрээнд хариуцах тусгай чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй Байнгын хороо Улсын Их Хурлын Байнгын хорооны дүрэмд заасан тусгай чиг үүргийг хэвээр хэрэгжүүлсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ